Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн малчин Даваагийн Дүгэржав Монгол улсын аварга малчин боллоо

2017-02-19

17-р жарны “Алтан унжлагат” хэмээх сар шинийн босгон дээр олон ястны өлгий нутаг Ховд аймгаас 5 малчин "Улсын аварга малчин"-аар шалгарч төр түмнийхээ хайр хишгийг хүртлээ. Тухайлбал: Чандмань сумын Жаргалант багийн малчин Дашдоржийн Нямгэрэл, Алтай сумын Алтангадас багийн малчин Адуучийн Батжаргал, Мөст сумын Баянхайрхан багийн малчин Даваагийн Дашзэвэг, Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Намдагийн Олонбаяр, Булган сумын Байтаг багийн малчин Даваагийн Дүгэржав нар "Монгол улсын аварга малчин" цолны болзол хангаж Гал тахиа жилийн сар шинийн босгон дээр “Улсын аварга малчин”-ы хүндтэй шагналаа гардан авлаа. УИХ-ын гишүүн Отгоогийн Батнасан, Ховд аймгийн ИТХ-ын дарга Гомбоогийн Пүрэвганди нарын албаны хүмүүс "Улсын аварга малчин"-аар шалгарсан Булган сумын Байтаг багийн малчин Даваагийн Дүгэржавын  шагналыг гардуулж баяр хүргэлээ.  

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%