Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын төлөөлөгч Б.Сануйдавгын нутгийн хурдан хүлгүүдэдээ зориулан бичсэн мялаалга шүлгээс

2015-07-05

Өнө эртний хурдан хүлэг ихтэй

Өвгөн буурал уяачид олонтой

Өгий нутгийн хурдан адууг магтах гэсэн юм

Өтгөн их адууг нь хураах гэсэн юм

    Дээр үеэс эхэлбэл

    Дэндэвийн хурдан хүрэн

    Дэндүү хол түрүүлдэг байж

   Дэргэд нь морь хавирдаггүй байж

Улсын наадмын түрүү Маасайн хээр

Улс даяар магтагдаж байж 

Унаган Өгийн Авдуугийн халзан

Урдаа морь оруулдаггүй байж

    Өвгөн уяач Вандангийн хээр

    Өдтэй шувуу шиг хурдан байж

    Өлзий -Утасын хурдан хүрэн азарга 

    Өтөлсөн хойно шөвгөрсөн байж

Аймгийн наадмын шөвөг Санжпэрэнлэйн халиун

Аатай хурдан хүлэг байж

Алдарт уяая Дашзэвэгийн ухаа 

Арван удаа сумандаа түрүүлсэн байж

   Аюурзанийн хурдан борыг 

   Аймгийн наадамд ч түрүүлнэ гэдэг

   Ахмад уяач Найманжингийн хээр 

   Алдарт ойнуудад одтой гэдэг

Готовын буурал азарга

Гоц хурдан төлтэй гэнэ

Даваажавын хурдан алаг 

Давхар уяанд сайн гэнэ 

   Түмний эх Төрийн хүрэн азарга

   Тамирын наадмын айраг авсан буян

   Төрсөн ах Бадрахын халзан 

   Төв аймгийн хурдан буян

Чимэддоржийн хурдан хүрэнгүүд

Жагссан адуутай нийлэхгүй гэнэ 

Төмөрцоожийн халиун үрээг 

Төрийн наадамд түрүүлнэ гэнэ

   Зоригтбаатарын хурдан хүрэн 

   Заамар сумын унаган адуу 

   Жаахан Давгын хурдан бор 

   Өгий нутгийн унаган буян 

Мянгат Онолын хурдан хээрүүд

Машинд гүйцэгддэггүй хурдан гэнэ 

Мягмаржанцангийн улаан борууд 

Хуй салхи шиг ширүүн гэнэ

  Дэлгэрнасангийн толбот цагаан 

  Дэнж нь хазайхгүй бол түрүүлнэ гэнэ 

  Самбуудоржийн хурдан хээр 

  Санасандаа хүртэл давхина гэнэ 

Мягмаржавын хурдан хүрэн азарга

Төвшрүүлэх сумын унаган адуу

Магсаржавын хурдан хээрүүд 

Өгий нутгийн унаган буян

   Балжиннямын бага халзан 

   Бага наадамд сайн гэнэ

   Батбаярын хурдан шарга

   Байнга уявал давхина гэнэ 

Алтангэрэлийн хурдан хүрэн 

Алсдаа тэр давхина гэнэ

Отгонбаярын сарт хонгорууд 

Одоо цагт хурдан гэнэ

   Цэвэгмидийн хурдан хар азарга 

   Булган нутгийн унаган адуу

   Дашсамбуугийн хурдан халзан

   Өгий нутгийн унаган буян

Энхээгийн хурдан буурал

Эрээн гэр авсан гэнэ

Ээгээгийн хул цагаан

Энэ цагийн хурдан хүлэг гэнэ

   Хишигдалайн ухаа азарга 

   Хий гарвал шөвгөрнө гэнэ

   Мөнхөөгийн хилэн хар 

   Мөн ч хурдтай гэнэ 

Цогоо мянгатын хурдан хонгор 

Сэлэнгэ нутгийн унаган адуу

Намхай зааны өсгий цагаан 

Өгий нутгийн унаган буян

   Нэргүйн хурдан хээр даага

   Нэг жил олон түрүүлсэн гэнэ

   Залуу уяач Сандарын

   Зоосон хул нь хурдан гэнэ

Том Ганбаагийн толин хээр

Тун ч хурдтай байсан гэнэ 

Жижиг Заяагийн жигүүрт хээр 

Жилдээ нэг гүйцэгддэггүй байсан гэнэ 

   Баасанжавын хурдан хонгор

   Батцэнгэл сумын унаган адуу

   Баадуу начины хээр азарга

   Өгий нутгийн хурдан буян

 Найрагийн тэнгэр нь хуртай байг

 Наадмын морьд нь хурдан байг

 Уралдаж сурсан хурдан хүлгүүд нь Өгийнх

 Уяж сурсан ухаантай уяачид нь нутгийнх

 

Зохиогч:Балжирын Сануйдавга

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%