Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Лувсанданзанжамбалчойжишинэн гэгээнтэн Монголын улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхалаа

2014-06-17

Монголын шашин соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, ууган зурхайч, Ламын гэгээний VIII дүр Лувсанданзанжамбалчойжишинэн гэгээнтэн Монголын улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхалаа.  Ламын гэгээний өлгий нутаг бол яах аргагүй хонгор нутаг Баянхонгор аймаг билээ. Ламын гэгээнийг Ерөнхийлөгчид бараалхах үед УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын Тамгын Газрын дарга Б.Болдбаатар Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Д.Ширнэн болон бусад албаны хүмүүс байлаа.

Нэмж сонирхуулахад бурханы шашны гурван зулын нэг, Халхад шашин номын их хөлгөнийг бүтээн дэлгэрүүлэгч, гүн ухаан, утга зохиол, зурхай, эмнэхүйн ухааныг шимтэн үндэслэгч Ламын гэгээн Лувсанданзанжанцаны VIII дүр Баянхонгор аймгаас 2009 онд тодорсон юм. Тэр нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат Болдын 14 настай Эрдэнэбат хүү байлаа. 2000 оноос эхлэн Ламын гэгээний дүрийг тодруулах эрэл эхлээд ээлж дараагаар явж байсан шалгуурт олон хүүхэд оролцсон бөгөөд эдгээрээс 600 хүүхдийн нэрийг Дээрхийн гэгээн Далай багшид явуулснаас гурван хүүхдийг нь тодруулан судалж Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ой тохиосон жил буюу 2009 онд Ламын гэгээн Лувсанданзанжанцаны VIII дүрийн тодруулсан юм.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%