Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хариуцлагатай ИТХ-ын ажил нь хариуцлагатайТөлөөлөгчийг төлөвшүүлэхээс эхэлнэ.

2014-12-15

Аливаа асуудалд ажил хэрэгч хандах чамбай байх нь хариуцлагыг дээшлүүлэх хөшүүрэг юм."Авхаалжтай хүн аргаа, залхуу хүн шалтгаан" гэсэн мэргэн үг бий. Ажил үүрэг оногдуулахаар ажил хэрэгч хүн яаж хийх, хэнтэй хамтрах, хэнийг оролцуулахаа бодоод сэтгээд явдаг. Харин залхуу хариуцлагагүй бол уг ажлыг үл хийх, үл бүтэх талаас нь шалтаг, шалтгаан тоочоод явдаг.Ийм төлөөлөгч манайд байхгүй гэж бодож байна.Энэ нь ИТХ-ын хариуцлагыг дээшлүүлэхэд саад болдог. ИТХ, Төлөөлөгч бүрийн хариуцлага нь төсвийн орлого, түүний нэр төрөл, зардал санхүүжилт зэргийг сайн мэдэж түүнийг зөв сайн хэлэлцэж хэрэгцээ шаардлагаа оновчтой тодорхойлж явц үр дүнг хянан тооцох ажилтай ихээхэн хамааралтай. Сумын төсвийг зохиох, хэлэлцэх, батлах үе шат бүрд иргэд сонгогчдыг сайн оролцуулж тэдний  санал бодлыг өргөн хүрээтэй авах төсвийн орлого, явц үр дүнг байнга мэдээлэх түүний үр дүнгийн байдалд иргэдийн оролцоотой хяналт шалгалт хийх зэргээр иргэдээ идэвхитэй оролцуулснаар ИТХ-ын төсвийн өмнө хлээх хариуцлага дээшилэх болно. Төсвөө хариуцлагатай боловсруулах,хариуцлагатай хэлэлцэж батлах, хариуцлагатай хянаж дүгнэж байх нь сум орон нутгийн хэмжээний зорилтуудаа төсөв санхүүтэй холбон баталгаажуулах үр өгөөж нь дээшлэх олон ач холбогдолтой юм . ИТХ өөрөө хэлэлцээд гаргасан шийдвэр нь иргэдэд олон нийтэд ач тустай, хэрэгжих бодит үндэстэй, төсөв санхүү хүний нөөцийн баталгаатай байхаас бидний хариуцлага эхэлнэ.Тиймээс ИТХ нь өөрөө хариуцлагатай шаардлага ийнхүү урган гарч байна.Хариуцлага бол ИТХ, түүний төлөөлөгчдийн мэдлэг чадвар, ажил хэрэгч байдал, зоримог бүтээлч шийдэл, иргэд олон нийттэй ямагт холбоотой байх олон асуудалтай холбогддог.ИТХ нь төлөөлөгчдөө, ажилтнуудаа шинэ мэдээ, мэдээллээр хангах,сургалт семинрат хамруулах, ном гарын авлагаар хангах зэргээр хүндээ анхаарал тавьж тэднийгээ хөгжүүлэх шаардлага гарч байна.Хариуцлагыг нэмэгдүүлэх нэг гол арга бол хяналт шалгалтыг байнга хийх, гаргасан шйидвэрийнхээ үр дүнг тооцож байх, өөртөө дүгнэлт хийх явдал юм.ИТХ-ын байгууллагын үйл ажиллагаа байнгын, тасралтгүй, эргэх давтамжтай, үе шат бүрээр шинэчлэгдэж баяжигдаж байх зарчимтай. Жилд нэг хоёр удаа хуралдсан болж хурлаа "нээсэн", "хаасан" хоёр үгэнд хавчуулж цаг нараар боох, үг хэлж санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн оронд гар өргөн баталсан болж дуусгах гэж яаран зохисгүй хандлага үлбэгэр байдал зэрэг алдаа дутагдал байсаар байна.Энэ дутагдлыг нэн даруй засаж сайжруулахад Төлөөлөгч таны зүтгэл, санаачилга, идэвхи, оролцоо, хариуцлага ихээхэн нөлөөтэй.Иргэд сонгогчид нь Төлөөлөгчөө, Төлөөлөгч нь сонгогч иргэдээ мэдэхгүй танихгүй болтлоо хөндийрсөн дутагдлыг Та бид өөрчлөх ёстой. Эндээс ИТХ-ын үйл ажиллагааны шинэчлэл эхэлнэ, хариуцлага илэрнэ.Энэ бол хурлын байгууллагын эрхэм зорилго, дагаж мөрдөх зарчим, хэрэгжүүлэх хууль нь байх болно."Хариуцлагатай ИТХ" байх нь Төлөөлөгч таны оролцоо идэвхи чармайлт, дарга, нарийн бичгийн дарга, ажилтнуудын мэдлэг чадвар нийт иргэдийн бүтээлч хандлага, ажил хэрэгч оролцооноос шууд хамаарна.
Хариуцлагатай ИТХ-ыг төлөвшүүлэхийн төлөө хамтран зүтгэцгээе.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%