Хэлэлцүүлгийн зорилго нь Хөдөөгийн хөгжлийн талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад үүсэж буй хүндрэл, ойлгомжгүй болон салаа утгатай зохицуулалт, давхардал, хийдэл, зөрчилтэй заалт, мөн хэрэгжилт хангалтгүй байгаа хуулиудын холбогдох зүйл, заалтыг сайжруулах талаар санал авахад оршино.
Хэлэлцүүлэгт Төрийн байгууллага болон Иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож Хөдөөгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллага болон иргэдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.











