Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн 17 сумын ИТХ-ын дарга нарын уулзалт, сургалт болж байна.

2025-11-07

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас сумдын ИТХ-ын дарга нарын хүсэлтээр тус уулзалт, сургалтыг өнөөдөр (2025.11.07) улсын тэргүүний Зэрэг суманд зохион байгуулж байна.
🔹Сумдын ИТХ-ын дарга нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сайн туршлага судлах, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцох зорилготой энэ удаагийн арга хэмжээ Зэрэг сумын бүтээн байгуулалт, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсанаар эхэллээ. Үүнд:
✅Ерөнхий боловсролын сургууль
✅БҮЖИНХЭН цэцэрлэг
✅Эрүүл мэндийн төв
✅Онцгой байдлын 70-р анги
✅Тээлийн илч ОНӨААТҮГ
✅Алтан тээл цэцэрлэгт хүрээлэн
✅Хаус хороолол
✅Зэрэг шим ус ОНӨААТҮГ зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, сайн жишээ, хэрэгжүүлэх туршлагуудын талаар санал солилцлоо.
Арга хэмжээний хөтөлбөрийн дагуу:⤵️
🔹Засгийн газар болон аймаг орон нутгаас батлан хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийн талаар аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр,
🔹Зэрэг сумын танилцуулга мэдээллийг тус сумын Засаг дарга Б.Баатарбилэг,
🔹Сумдын ИТХ-ын дарга нар өөрийн сумынхаа сайн туршлагаа танилцууллаа.
🔹Мөн ИТХ-ын онцлог, боломж, хууль эрх зүйн асуудлууд сэдвээр аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Б.Баярсайхан, Ажлын байран дахь харилцааны хил хязгаар сэдвээр аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газрын сэтгэл зүйч Л.Түмэнцэцэг нар сургалт мэдээлэл хийлээ.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%