Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн явцтай танилцлаа

2025-11-03

Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр өнөөдөр (2025.11.03) Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын төслийн талбай, барилга угсралтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
90МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн талбайд өнөөдрийн байдлаар дотоодын 110 хүн, гадаадын 120 хүн ажиллаж, төслийн барилгын ажил 18 хувьтай явагдаж байна.
Цаашид Усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын үед 800–1000 хүн түр ажлын байраар, ашиглалтад орсны дараа 60–80 хүн байнгын ажлын байраар хангагдах боломжтой юм.
Төслийн гүйцэтгэгчээр “Пауэр чайна-Пауэр чайна чэнгду” компанийн түншлэл ажиллаж байна.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр тухайн төсөлд ажиллаж байгаа орон нутгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх, орон нутгийн компани аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хамтран ажиллах талаар болон гаалийн баталгаат агуулах байгуулах асуудлуудаар хамтран ажиллахаар төслийн багийн гишүүдтэй санал солилцлоо.
 
 
 
 
 
 
 

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%