Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Ховд аймаг нь Олон улсын тээвэр логистикийн төв болох нь” бодлого тодорхойлох оролцогч, эрдэмтэн судлаачдын хамтарсан хурал өнөөдөр (2025.10.27) Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд болж байна.

2025-10-27

Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймаг орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцож байна.
Эрдэм шинжилгээний хурлаар:⤵️
✅Ховд аймагт баригдаж буй зам, тээвэр, логистиктэй холбоотой бодлого, төлөвлөлтийн асуудал,
✅Новосибирск-Ховд-Үрэмч чиглэлийн тээврийн дэд бүтцийн тэнхлэг ба Нийгэм, эдийн засгийн нөхцөл,
✅Дэлхийн геополитик, Баруун бүсийн тээвэр, логистикийн нөхцөл байдлын суурь судалгаа, шинжилгээ,
✅Олон улсын хуурай боомтын хөгжлийн туршлага ба Монгол улсын баруун бүсийн зарим боомтын нөхцөл байдал (Булган,
✅Цагааннуур боомтын жишээн дээр)
✅Булган, Байтаг боомтын өнөөгийн нөхцөл байдал, төлөвлөлт
✅Булган, Байтаг боомтын эдийн засгийн төрөлжилт, бүс орон нутгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг зэрэг сэдвүүдээр эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны үр дүнг танилцуулна.
Мөн Бүсчилсэн хөгжил, тээврийн дэд бүтцийн тэнхлэг, тээвэр логистикийн хөгжилд холбоотой бүс, орон нутгийн зөвлөмжийг сонсож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Ингэснээр аймаг орон нутгийн түвшинд тээвэр-логистикийн хөгжлийн төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, оролцогч талууд нэгдсэн ойлголтод хүрсэн байх ба цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй болох юм.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%