"Сургалт сайн туршлага - Нөхөрсөг тэмцээн"-ий нээлт өнөөдөр аймгийн төв талбайд болж, аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа нар оролцож мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны сургалт сайн туршлага, нөхөрсөг тэмцээнд оролцохоор 4 дүүрэг, 19 аймгийн мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын 28 сургуулийн 500 гаруй оролцогч Ховд аймагт ирсэн байна.
















