Цамбагарав багийн нутагт орших “Сауны барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар худалдан авах гэрээ хийсэнтэй холбоотой” нийтийн сонсголыг холбогдох хууль болон журмын дагуу аймгийн ИТХ-ын Ажлын алба зохион байгуулсан.

Нийтийн сонсголын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.4-дэх хэсэгт заасны дагуу нийтийн сонсголын:

Тайлан

Тэмдэглэл

Санал зэрэг холбогдох материалыг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Жамъяндорж, аймгийн ИТХ-ын ЗБОНХХ-ийн дарга Ц.Азбилэг нар аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Х.Баасанхүү нарт танилцуулж хүлээлгэн өгөв.


