Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОВД АЙМГИЙН ДЭЭД ШАГНАЛУУДААР НЭР БҮХИЙ ЭРХМҮҮДИЙГ ШАГНАЛАА

2024-08-02

🇲🇳Галдан бошгот хааны мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан улс, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын гавьяат багш Ж.Түмэнжаргал, аймгийн Засаг дарга асан, Монгол улсын гавьяат эдийн засагч Н.Дамба, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нарыг Ховд аймгийн дээд шагнал “Галдан бошгот хааны нэрэмжит” шагналаар шагнах шийдвэрийг аймгийн ИТХ-ын "ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН"-аас гаргасан✅
Үүний дагуу👇
Өнөөдөр /2024.08.02/ УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтод хүндтэй шагналыг нь гардуулж баяр хүргэв.
📍Түүнчлэн Гавьяат хуульч Д.Ширэндэв,
Хүний гавьяат эмч Ж.Даваабал,
Гавьяат жүжигчин, Уран нугараач Л.Энхцэцэг нарыг Ховд аймгийн "ХҮНДЭТ ИРГЭН"-ээр өргөмжиллөө.
📍Мөн аймгийн Засаг даргын захирамжаар Эрдэнэбүрэн сумын харьяат, Улсын алдарт уяач, Улсын Онц хилчин, Улсын тэргүүний анчин, малчин Ж.Цэен-ойдов,
Төрийн туульч, МУСГЗ Э.Баатаржав,
Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж нарыг "Ховд аймгийн 100 эрхэм"-ээр өргөмжиллөө.
📍Нэр хүнд бүхий дээрх эрхмүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Батболд нар УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Энхбатын Болормаа, Загджавын Мэндсайхан болон аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хамтаар гардуулж баяр хүргэлээ.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%