Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХУБИЛАЙ ХААНЫ МАРКИЙГ ХУДАЛДААНД ГАРГАЛАА

2024-06-02

Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний түүхт 100 жилийн ой, “Банкны салбарын ажилтны баярын өдөр” тохиож байна.
Ховд аймаг дахь Монгол банкны салбараас “Хубилай хааны зарлиг” сэдэвт шуудангийн маркийг танилцуулах өдөрлөгийн өнөөдөр (2024.06.02) зохион байгууллаа.
Өдөрлөг арга хэмжээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож, Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний түүхт 100 жилийн ой, “Банкны ажилтны өдөр”, Хубилай хааны зарлиг- Монголбанкны 100 жил” маркийн анхны өдөр давхацсан баярт мэндийг банкируудад хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
Тус арга хэмжээнд Ховд аймгийн Монгол банкны салбарын захирал Ц.Бат-Эрдэнэ, Ховд аймгийн Монгол шуудан компанийн захирал Г.Ууганбаяр болон Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа банк, санхүүгийн байгууллагын удирдлагууд, ажилтан албан хаагчид оролцлоо.
Хубилай хаан 1260 онд Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорумд анхны банкыг байгуулж байсан ба аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж, 1280 он хүртэл ашиглаж байжээ. Энэ үед “Цаасан мөнгө тушаах банк”, “Олон замд тэгшитгэх банк” нэртэй банкуудыг байгуулж байв.
Уг түүхэн эх сурвалжид үндэслэн Их эзэн хааны ордонд цаасан мөнгөн тэмдэгтийг эрхэм хаантанд танилцуулж буй зохиомжийг “Хубилай хааны зарлиг” марканд тусгаж, өндөр технологийн торгоор 21 мянган хувь хэвлэн худалдаанд гаргаж байгаа аж.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%