Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдааг бууруулах боломж сэдэвт баруун бүсийн сургалт Ховд аймагт эхэллээ.

2024-05-20

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, аймгийн ИТХ хамтран “Зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдааг бууруулах боломж” сэдэвт баруун бүсийн сургалтыг 05-р сарын 20-21- ний өдрүүдэд Ховд хотод зохион байгуулж байна.
Сургалтыг нээж Ховд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Баярсүх үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Их Британийн сургагч багш нар болох Алан Болдвин, Роб Хоблин, төслийн багийн ажилтнууд хууль бус ан агнах гэмт хэрэгтэй тэмцэх төслийн талаар мэдээлэл хийлээ.
Баруун бүсийн сургалтад Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудын холбогдох албаны 18 төлөөлөл оролцож байна.
Сургалт нь 4 үе шаттай бөгөөд энэ удаагийн 3-р шатны сургалт нь зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, улмаар бөхөнд хамаарах аливаа гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, мөрдөн шалгахад шийдвэрийг гаргах, манлайлах, мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг сайжруулахад алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
“Монгол бөхөнгийн эврийн хэрэглээ, худалдааны асуудлыг нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэж, бодлогын хэрэгжилтийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хууль сахиулах байгууллагын алба хаагчдын ур чадварт суурилан багаар богино хугацаанд нотлох баримт дээр тулгуурлан хурдан зөв таамаглах улмаар оновчтой шийдвэрийг гаргаж, удирдан манлайлах ур чадварыг ахиулах чухал ач холбогдолтой юм.
Үе шатууд бүхий сургалтыг дүүргэсний дараагаар INTERPOL-оос магадлан итгэмжилсэн WCS-байгууллагаас сургалтын батламжийг олгох юм.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%