Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ УВС АЙМАГТ БОЛЖ БАЙНА

2023-11-01

Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл, Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх төсөл, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байна.

 

Тус сургалтыг Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, МУ-ын ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нээж үг хэллээ. 

 

Сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны мэргэжилтнүүд 150 гаруй хүн оролцож байна.

 

Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдын сургалтаар 

✅Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

✅Oрон нутгийн чиг үүрэг, Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх, хариуцлага

✅Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн судалгаа

✅Төрийн албаны шинэчлэлийн бодлого, сургалтын тогтолцоо

✅Төрийн албан хаагчийн ёс зүй манлайлал

✅Захиргааны шийдвэр, хууль тогтоомжийн хэрэглээ гэсэн сэдвүүдээр Удирдлагын академийн доктор, профессорууд илтгэл мэдээлэл хийнэ.

 

Баруун бүсийн сургалт, зөвлөгөөн 11 сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус арга хэмжээнд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан төлөөлөгчид, Ажлын албаны дарга, мэргэжилтнүүд 20-оод хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. 

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%