Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2023-02-01

Ховд аймгийн Улаан загалмайн хорооны удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлын хүрээнд өнгөрсөн 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцаж, цаашдын үйл ажиллагааныхаа талаар хэлэлцэв.
Улаан Загалмайн Хорооны ажил үйлчилгээг явуулахад олон талын оролцоо, дэмжлэг чухал байдаг. Иймээс цаашид талуудын хамтын ажиллагаа, идэвх санаачилгыг өргөжүүлэн бэхжүүлэх, ард иргэдийг хүмүүнлэг энэрэнгүй үйлс сайн дурын ажилд нэгтгэх, гишүүнчлэлийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч, ялангуяа хөдөө орон нутагт чиглэсэн ажлуудаа эрчимжүүлэхээр боллоо.
Энэ удаагийн хурлын үеэр байгууллагын нөөц хөгжүүлэх, орлого нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцлээ.
Мөн сумдын анхан шатны хороодын нарийн бичгийн дарга нарыг томилгоожуулах тухай, улс аймаг сумын аварга сайн малчин тариаланчдыг шалгаруулахад хүмүүнлэгийн байгууллагад оруулсан хувь нэмрийг үнэлэн үзүүлэлт болгох тогтоол шийдвэрийг шинэчлэн боловсруулах тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, санал солилцов.
Улмаар Ховд аймгийн Улаан загалмайн хороо 2023 онд 7 бүлэг бүхий 56 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%