Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОВД ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН САНАЛ СОЛИЛЦЛОО

2023-01-27

Манай аймаг "Ногоон хөгжлийн загвар аймаг болох" зорилтыг дэвшүүлэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаараа батлан, хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Ховд хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг боловсруулж байгаа “Нью-Урбанизм” ХХК, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар хамтран иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх, санал авах 2 удаагийн цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Тус ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзан Ховд хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөний
ажлын явц, алсын хараа, стратегийн чиглэлийн талаар санал солилцлоо.
Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр хот суурин газар хүрээгээ тэлж, хөгжлийн бодлого, төлөвлөлт нэн тэргүүнд тавигдана.
Ховд хотыг ая тухтай, өөрийн гэсэн онцлогтойгоор тохижуулж, цэцэрлэгжүүлэх чиглэлд цаашид хийж болох ажил, арга хэмжээг тодорхойлох зорилгоор дээрх ажлыг хэрэгжүүлж байна.
Мөн Ховд хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулахад иргэдийн саналыг цахимаар авч байгаа юм.
Иргэд олон нийтээс гаргасан саналыг бодит ажил хэрэг болгох чиглэлд мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%