Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“НОГООН БАЙГАЛЬ” ЭКО КЛУБИЙН СУРАГЧИД “ЭХ ДЭЛХИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭНД НЭГДЛЭЭ

2022-03-26

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл /ХБОЭГХУСДЗ/-ийн дэргэд Жаргалант сумын 7 сургуулийн эко клубийн ахлагч сурагчдаас бүрдсэн “НОГООН БАЙГАЛЬ” эко клуб ажилладаг.
Тус клубийн сурагчид “Эх дэлхийн цаг” арга хэмжээнд нэгдэж, дуу хоолойгоо хүргэлээ.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн санаачилсан “Эх дэлхийн цаг” арга хэмжээ 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн арга хэмжээ /2022.03.25/-ны өдөр "10000 мод Олон ястны угтах хаалга"-ны эхэн хэсэгт боллоо.
Хэрвээ бид 1 цаг (60 минут) гэрлээ унтраавал дунджаар 1.1 сая кВт эрчим хүч буюу 153.9 сая төгрөг хэмнэх боломжтой юм байна.
Иймээс ногоон ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал учраас иргэн бүр зөв хэрэглээтэй байж, гэрлээ унтраан, цахилгаанаа хэмнэж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулахыг “НОГООН БАЙГАЛЬ” эко клубийн сурагчид уриаллаа.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%