Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАРУУН БҮСИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

2022-03-30

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачлагаар аймгийн ИТХ-тай хамтран Баруун бүсийн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /ХБОЭГХУС/ дэд зөвлөлийн гишүүдийн уулзалтыг өнөөдөр  /2022.03.30/ зохион байгууллаа.

Баруун бүсийн уулзалтад аймаг бүрийн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /ХБОЭГХУС/ дэд зөвлөлийн гишүүдийн төлөөлөл 20 орчим хүн оролцож, мэдээлэл солилцсон юм.

Уулзалтаар Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудын дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга нар тухайн аймгийнхаа хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн одоогийн нөхцөл, хэрхэн бууруулах арга замыг төлөвлөлтөд тусгасан байдлыг танилцуулан ярилцсан нь онцлог байлаа.

Энэ үеэр гарсан саналуудыг нэгтгэж БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах санд албан бичиг хүргүүлэх, мөн энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийн шалтгаан болон онцлогтой холбогдуулан ХБОЭГХУС баруун бүсийн зөвлөл байгуулж, хамтарч ажиллахаар боллоо.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%