Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ФУТЗАЛЫН ҮНДЭСНИЙ ЦОМ 2019” ТЭМЦЭЭНИЙ НЭГДҮГЭЭР ШАТАНД ХОВД АЙМГИЙН ШИГШЭЭ БАГ ШАЛГАРЧ АЛТАН ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО

2022-03-09

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын хөлбөмбөгийн холбооноос  Футзалны 21 аймгийн аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээнийг зохион байгуулсан байна.

Энэ удаагийн тэмцээн Баянхонгор аймагт зохиогдож, 19 аймгийн 240 гаруй тамирчид Дээд шат, 1-р шатанд хуваагдан өрсөлдсөн бөгөөд Ховд аймгийн шигшээ баг 1-р шатанд амжилттай өрсөлдөж байр эзлэн, шилжин явах цомын эзэд болж, ирэх жилийн тэмцээнд Дээд шатанд өрсөлдөх эрхээ авсан юм. Мөн 2-р сургуулийн төгсөгч Ц.Бат-Эрдэнэ Шилдэг тоглогчоор, 1-р сургуулийн төгсөгч Н.Бямбадорж шилдэг довтлогчоор тус тус шалгарсан байна.

Энэ үеэр ИТХ-ын дарга, Ховд аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Г.Пүрэвганди аймаг орон нутгийн зүгээс "СПОРТЫН АВАРГУУД" хөтөлбөрийн хүрээнд багийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар Ховд аймгийн шигшээ багаа тогтмол дэмжиж, хамтран ажиллана гэдгээ онцоллоо.

Тэгвэл тус тэмцээнд оролцсон Ховд аймгийн шигшээ багийн төлөөлөл аймгийн ИТХ-ын дарга, Ховд аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Г.Пүрэвгандид алтан цомоо гардуулан өгсөн юм.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%