Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2022-01-31

Ховд аймгийн Төр захиргаа, Эрүүл мэнд, Боловсрол, Соёл урлаг, Батлан хамгаалах, Дэд бүтэц, Газар тариалан, Нийтийн тээвэр, Хөдөө аж ахуйн салбар болон Хувийн хэвшилд олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах нэр бүхий иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди гардуулан өгч баяр хүргэлээ.
 
“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ГООР
 
1.Ц.Сүхбаатар-Булган сумын өндөр настан
2.Б.Энхтуяа-Төр захиргааны байгууллагын ахмад настан
 
“АЛТАН ГАДАС ОДОН”-ГООР
 
1.М.Эрдэнэхүү-Эрдэнэбүрэн сумын өндөр настан
2.Д.Эрдэнээ-Мөст сумын өндөр настан
3.В.Нямгэрэл-Зэрэг сумын иргэн
4.Л.Чулуунбаатар-Жаргалант сумын Наран багийн иргэн
5.Л.Доржпүрэв-Соёл урлагийн байгууллагын ахмад настан
6.Н.Оюунцэцэг-Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн ахмад багш
7.Д.Отгондалай-Жаргалант сумын 2-р сургуулийн ахмад багш
 
“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-ИАР
 
1.Д.Хүрлээ-Булган сумын иргэн
 
“МОНГОЛ УЛСЫН СПОРТЫН МАСТЕР ЦОЛ ТЭМДЭГ”-ЭЭР
 
1.Г.Номин-Прогресс сургуулийн багш
2.н.Амаржаргал-“Гурван холбоо” авто сургуулийн захирал

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%