Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШИГШЭЭ ТОГЛОЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2022-01-08

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт өнөөдөр /2021.01.08/ Төрийн ордонд эхэллээ.
 
Энэ удаагийн тэмцээн сум, дүүргийн хэмжээнд “анхан шат”, аймаг, нийслэлийн хэмжээнд “хагас шигшээ”, улсын хэмжээнд “шигшээ” гэсэн гурван үе шаттай явагдаж байна.
 
Энэ жилийн анхан шатны тэмцээнд 331 сум, нийслэлийн 9 дүүрэгт 5272 шатарчин оролцож, оролцогчдын тоо өнгөрсөн жилийнхээс 8 хувь өссөн байна.
 
Харин хагас шигшээ тэмцээн 21 аймаг, нийслэлд болж, 645 шатарчин оролцсон байна.
 
Нийт давхардсан тоогоор улсын хэмжээнд 6037 шатар сонирхогч оролцсон бөгөөд шувтаргын шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатарчин шалгараад байна.
 
Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод Ховд аймгаас эрэгтэй төрөлд К.Өлзийсайхан, эмэгтэй төрөлд Д.Цэрэнлхам нар оролцож байна.
 

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%