Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ПРОГРЕСС СУРГУУЛИЙГ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Г.ДАШДОНДОГИЙН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО

2021-11-22

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Жаргалант сумын ерөнхий боловсролын Прогресс сургуулийг Монгол Улсын Гавьяат багш, ахмад сурган хүмүүжүүлэгч, зөвлөх багш Гунгаажанцангийн Дашдондогийн нэрэмжит болгосон тогтоолыг өнөөдөр /2021.11.22/ аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар гардуулан өглөө.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлын тогтоолоор Монгол Улсын Гавьяат багш Гунгаажанцангийн Дашдондогийн боловсролын салбарыг хөгжүүлэх, өсвөр залуу үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан хөдөлмөр зүтгэлийг иргэд, олон нийтэд өргөнөөр сурталчлан, нийтийн хүртээл болгож, алдар гаввяаг нь мөнхжүүлж, алдаршуулахыг Жаргалант сумын ерөнхий боловсролын Прогресс сургуулийн захирал З.Энхбаярт үүрэг болголоо.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%