Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ Ш.НЯМСҮРЭН

2021-06-23

Эрдэнэбүрэн сумын Хар-Ус багийн тариаланч Ш.Нямсүрэн Булган сум дахь Минжит хоршооллоос ажлын гараагаа эхэлж, 1997 онд төрсөн нутаг Эрдэнэбүрэн сумандаа ирж, 2007 оноос Тунгалаг уст шураг хоршоог байгуулан ажиллаж байна. Тус хоршоо нь 213 гишүүнтэй, 2018 оноос эхлэн хоршооны гишүүдийн дэргэд хадгаламж зээлийн хоршоог нээн ажиллуулж, хоршоо жилд 10тн чацаргана хураан авч 2015 онд Улсын Тэргүүний хоршоогоор шалгарч байжээ.

Аймгийн аварга тариаланч Ш.Нямсүрэн 3 дахь жилдээ Булган сумаас алимны мод авч Эрдэнэбүрэн сумандаа алимны модыг ургуулж, энэ жил Булган сумаас 130ш алимны модны суулгац, слийв жимс авч тарьж байна.

Тунгалаг уст шураг хоршоо нарийн ногоо, чацаргана, үхрийн нүд, энэ жилээс слийв, үрэл, монос, алим, гүзээлгэнэ, бөөрөлзгөнө зэрэг жимсүүдийг тарьж, аймаг орон нутгийн иргэдэд хүргэхээс гадна Улаанбаатар хотруу тарьсан ногоо, жимсээ нийлүүлж байна.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%