Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ ЗОРИУЛСАН АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2021-03-29

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, чадавхжуулах замаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид болон сумдын ИТХ-ын төлөөлөгч нарт зориулсан сургалтыг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулж байна.

Сургалтаар аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг мэдээллээр хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг иргэд олон нийтэд хүргэх зорилгоор сургалтыг явуулж, Авлигатай тэмцэх газраас гарын авлага бэлтгэн гаргаж, аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд хүргэсэн.

Иргэдийн төлөөлөгчдөд “Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл”, “Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагын удирдах албан тушаалтны хүлээх үүрэг”, “Авлигын гэмт хэрэг-шинэ зохицуулалт” сэдвээр дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийж иргэдийн төлөөлөгчдийн асуултад хариулж, хууль эрх зүйн зөвлөгөө, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр арга зүйн зөвлөгөөг өгч байна.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%