Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АХМАДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2019-10-01

Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг Олон улсын Ахмадын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын үйл ажиллагааг нээж Сумын Засаг дарга С.Базаррагчаа үг хэлж, сумын Ахмадын хорооны дарга Г.Нарантуяа 2019 онд хийсэн ажил, ололт амжилтаа тайлагнасан ба цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа.Энэ жилийн ахмадын баярыг өгийнуур сумын хөдөлмөр халамж, үйлчилгээний мэргэжилтний зүгээс ахмадуудад опертедын тусгай хэрэгслэлээр үйлчилгээ үзүүлж 70-с дээш настай 30 ахмад настанд ХХҮГ-аас гарын бэлэг гардуулан, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.ЗДТГ-аас нийт ахмад настанд гарын бэлэг гардуулж, албан байгууллагад ажиллаж хөдөлмөрлөж байсан ахмад настнуудыг байгууллагууд нь хүлээн авч хүндэтгэл үзүүлж, багийн Засаг дарга, багийн хурлын дарга, багийн эмч, хурлын төлөөлөгч нар баг багийн ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Олон жил хөдөлмөр бүтээлээрээ хойч үедээ үлгэр дуурайлал болсон ахмад настнуудыг Аймгийн Засаг даргын жуух, Аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлөл, 2 ахмадыг сумын хүндэт иргэнээр өргөмжилж, Атар газар эзэмшсэний 80 жилийн ойн медаль, Улаан загалмайн ойн медалиар шагналлаа.
Мөн ахмадуудын дунд хөгжилтэй тэмцээн, дууны тэмцээн зэргийг зохион байгуулж "Өгий мандал ХЗХ, "Энх мэнд фарм ХХК", Хаан банк, Төрийн банк зэрэг байгууллагууд ивээн тэтгэж шагнал гардууллаа. Ахмадууд маш өндөр сэтгэгдэлтэй ажлын амжилтыг ерөөн буцлаа..

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%