Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨГИЙ ТҮНШЛЭЛ-2019 НАМРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЛОО

2019-09-30

“Өгий түншлэл-2019” намрын үзэсгэлэн худалдааг Өгийнуур сумын ЗДТГ-аас зохион байгуулж орон нутгийн бизнес эрхлэгч, малчин өрх, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилан таниулах, борлуулах, харилцан туршлага солилцох шинэ санаа олж авах зорилготойгоор зохион байгуулсан юм. Уг үзэсгэлэн худалдаанд 25 иргэн өөрсдийн хийж бүтээсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж өрсөлдлөө. Цагаан идээний төрлөөр 11 иргэний 12 нэр төрлийн бүтээгдэхүүн, гар урлалын чиглэлээр 4 иргэний 8 нэр төрлийн бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 3 иргэний 20 нэр төрлийн бүтээгдэхүүн, түүхий эдийн төрлөөр 1 иргэний 1 бүтээгдэхүүн, 3 иргэн нутгийн үүлдэрийн 6 хуц, 3 ухныг үзэсгэлэнд авчирч, эдгээр бүтээгдэхүүнүүдийг 7 номинаарцаар шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.
Шилдэг гар урлал, оёдлын төрөлд- Сумын Ахмадын бүлэг
Шилдэг Цагаан идээгээр-С.Цэрэндулам тэргүүн байр, дэд байр Ш.Цэцэгмаа
Шилдэг хүнс, хүнсний бүтээгдэхүүнээр-Ногоон ази ТББ
Шилмэл хуц-Д.Мөнгөн төгс
Шилмэл ухна-С.Чүлтэмсүрэн
Шилдэг сав баглаа боодлын төрөлд- Э.Бадамгарав нар шалгарлаа. Мөн олон иргэдийг үзэсгэлэн худалдаанд хамруулсан Тоглох баг Шилдэг багаар шалгарч шилжин явах цомын эзэн боллоо.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%