Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХАР УС НУУРЫН ШАГШУУРГА” ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2019-10-08

Хан Жаргалант уулын хаяа, Хатан хар ус нуурын хөвөөнд Хар ус нуурын шагшуурга дууны гэрэлт хөшөөний нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 05-ны өдөр Элсэн шанаа амралтын газарт зохион байгуулагдлаа.

 

Тэртээ 60 жилийн өмнө бичигдэж 50 гаруй жил дуулагдсан 20-р зууны шилдэг дуу болсон энэхүү бүтээлд зориулсан гэрэлт хөшөөг "Залаа Алтай" ХХК, "Элсэн шанаа" аялал жуулчлалын баазын хамт олон санаачлан бүтээн босгожээ. “Хар ус нуурын шагшуурга” дууны хөшөөний нээлтийн арга хэмжээнд нэрт хөгжмийн зохиолч Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Шараа гуай өөрийн биеэр ирж оролцлоо. Мөн аймаг орон нутгийн удирдлагууд, урлаг спортын төлөөллүүд оролцсон юм. 200 гаруй зүйлийн шувууд, 200 гаруй зүйлийн ургамал амьтантай үзэсгэлэн төгөлдөр, өгөөж баян энэ нуур орчимд Ховд аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.


Мэдээг: http://khovdnews.mn/







УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%