Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА “ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-02-22

Аймгийн ИТХ-ын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний I улирлын “Төлөөлөгчдийн өдөр”-ийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, НААҮ-ний “Шим-Ус” ОНӨААТҮГ-дад энэ сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Тус байгууллагуудын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилт, газрын төлбөрийн ногдуулалт, бүрдүүлэлтийн талаарх мэдээлэл, Ховд аймгийн усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, цахим мэдээллийн сангийн хэрэглээ болон тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцов.

Энэ үеэр НААҮ-ний “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын цэвэр усны станц болон цэвэрлэх байгууламж, бохир усны дамжуулах станцуудын үйл ажиллагаатай аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид танилцлаа.

Тус байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс цахимаар болон утсаар 50 гаруй санал, хүсэлт ирүүлснийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид болон байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдэд танилцуулж иргэдийн санал хүсэлтийн хариуг албан бичгээр түргэн шуурхай мэдэгдэхийг ГХБХБГ, НААҮ-ний “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын дарга нарт үүрэг болголоо.



УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%