Сумын ИТХ-ын даргын санаачилгаар 2014 оны 03 сарын 07-ны өдөр сумын бүх эмэгтэйчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд төрийн болон ААНБ-ууд, иргэд идэвхитэй оролцож "Товгор хайрханы хишиг" ХХК  тэтгэж оролцлоо.Бүрэн дунд сургуулийн захирал Ш.Бадамцэцэг ахлагчтай баг 1-р байр, "Өгийнмандал" ХЗХ-ны А.Эрдэнэчимэг ахлагчтай баг 3-р байр,  Бүрэн дунд сургуулийн багш Ш.Баярцэцэг ахлагчтай баг 3-р байр, ЗДТГ-ын Д.Ундармаа ахлагчтай баг 4-р байрыг тус тус эзэлж медаль, өргөмжлөл, шилжин явах цомоор шагнаж урамшуулсан.
							
							
														
            
						
						 
																																																																									
						 
							
														
														