Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эх орончдын өдөр, МАН үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярт зориулсан хүчит 64 бөхийн барилдаан боллоо

2018-03-02

Жил бүрийн 3-р сарын 1-ний  өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх болсноор багагүй хугацааг үдэж байна. Энэхүү түүхт Эх орончдын өдөр, Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярт зориулан зохион байгуулсан аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдаан аймгийн Спортын төв ордонд болов. 
Эх орончдын өдөр, Монголын улс төрийн ууган нам болох МАН-ын 97 жилийн ойн баярын барилдаанд аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүлж, Чандмань сумын харъяат, сумын заан У.Батцоож үзүүрлэн, аймгийн начин Ш.Баяржаргал, аймгийн заан Г.Ариунболд нар шөвгөрчээ. 
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон Жаргалант сумын удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%