Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооноос “Хамтын ажиллагаа ба боломж” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулна

2018-02-27

Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооноос санаачлан эмэгтэй төлөөлөгчдийн өдрийн хүрээнд аймгийн ИТХ дахь төлөөлөгч  эмэгтэйчүүд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагын эмэгтэй удирдлагуудтай уулзах, хамтын ажиллагааны талаар санал, туршлага солилцох, үйл ажиллагаагаа уялдуулан ажиллах зорилгоор “Хамтын ажиллагаа ба боломж” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү уулзалт хэлэлцүүлэгийг нэг удаа хийгээд орхих бус шат дараалсан хэлбэрээр олон удаагийн уулзалт хэлэлцүүлэг, сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. 
Тухайлбал, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын эмэгтэй удирдагчидтай хамтран хамтын үйл ажиллагаагаа сайжруулж, эмэгтэйчүүдийнхээ нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг сэргээж, идэвхжүүлж ажиллах талаар хэлэлцүүлэг хийхээс гадна сумдаар явж үйл ажиллагаагаа идэвхжүүлэн сумын ИТХ-тай танилцах, сумын ард иргэдтэй уулзалт зохион байгуулах гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%