Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ГОВИЙН ЧОНО-2018” сургалт, дадлага сургуулийн эхний бэлтгэл уулзалт боллоо

2017-12-13

Баруун бүсийн төв-Ховд аймгийн онцгой байдлын газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "Говийн чоно-2018" олон улсын сургалт, дадлага сургууль зохион байгуулах асуудлаар анхны уулзалтаа Ховд аймагт зохион байгууллаа. 
Ажлын хэсэг Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх болон БОЭТөвийн удирдлагуудтай уулзалт хийж 2018 онд Баруун бүсийн хэмжээнд зохион байгуулах олон улсын дадлага сургуулийн бэлтгэл ажлын талаар санал солилцож, хамтран зохион байгуулах мэргэжлийн албад, байгууллагын дарга, мэргэжилтнүүдтэй биечлэн танилцав.
"Говийн чоно-2018" сургалт, дадлага сургуулийг 2018 оны 05 дугаар сард баруун бүсийн таван аймгийг хамруулан Баруун бүсийн төв-Ховд аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%