Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсан Баруун бүсийн аймгуудын 150 оюутан цэргийн тангараг өргөлөө

2017-08-13

"Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсан оюутнууд цэргийн ерөнхий эрдмийн 560 цагийн хичээлийг судалж улмаар 6-р сарын 01-нээс Зэвсэгт хүчний 123-р ангийн сургалтын төв дээр мэргэжил олгох сургалтад хамрагдаж ийнхүү цэргийн албаа хааж байна. Тодруулбал: ХИС-аас 70 оюутан, Ховд Хөгжил политехник коллежийн 15 суралцагч, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Увс аймгаас 75 оюутан нийтдээ 150 оюутан энэхүү хөтөлбөрт хамрагдаж  ийнхүү тангаргаа өргөлөө.
"Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж цэргийн албанд татагдан ирсэн дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа  энэ сарын 13 ны өдөр Ховд аймагт боллоо. Ард Аюушийн талбайд ёслол төгөлдөр зохион байгуулагдсан Цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Цэргийн штабын дарга, хурандаа А.Эрдэнэчулуун, Ардын хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123-р ангийн болон Ховд их сургуулийн удирдах албан тушаалтнууд, цэргийн алба хаагчдын ар гэрийнхэн нь оролцлоо.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%