Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Манхан сумын Зэрэг гол багийн малчин, Монгол Улсын гавьяат малчин Х.Эрдэнэ, Н.Наранцэцэг нар "САЙХАН НААДАМЧИН"-аар шалгарлаа

2017-07-11

Монгол туургатны дээл хувцас нь  монголчуудын ёс заншил, цаг агаар, аж ахуй, амьдралын хэв маягтай холбоотойгоор бүрэлдэж, өнөөдрийг хүртэл өвөрмөц донж төрхийг агуулан хөгжин шинэчлэгдсээр байна. Үндэсний хувцасаар дамжуулан залуу хойч үедээ түүх, соёлоо уламжлан үлдээх, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах зорилгоор  “Дээлтэй Монгол” наадмыг Үндэсний их баяр наадмын үеэр уламжлал болгон зохион байгуулсаар байна.

Тэгвэл Ховд аймгийн баяр наадмын үеэр  Урлаг, соёл, спортын асуудал хариуцсан салбар хорооноос "САЙХАН НААДАМЧИН-2017" уралдааныг "Насанд хүрэгчид", "Хүүхэд" гэсэн 2 ангилалаар зохион байгуулж, Монгол үндэсний хувцсаараа гоёсон наадамчдыг шалгаруулан, аймгийн Засаг даргын Өргөмжлөл, Энгэрийн тууз, мөнгөн шагналаар  шагнаж урамшууллаа. "Насанд хүрэгчид"-ийн ангиалалд Манхан сумын Зэрэг гол багийн малчин, Монгол Улсын гавьяат малчин Х.Эрдэнэ, Н.Наранцэцэг нар "Хүүхэд"-ийн ангилалд Жаргалант сумын харьяат Г.Энхзул, Г.Энхэнэрэл нар шалгарлаа. 

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%