Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ

Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өгийннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Шинэ цагийн илгээлтийн эзэд Эрдэнэбүрэн суманд

2017-04-07

Мал төллөх, малын үс ноос хяргах, ямаа самнах гээд жил бүрийн өдийд малчдын ачаалал эрс нэмэгддэг билээ. Энэ цаг үед Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Шинэ цагийн илгээлтийн эзэд” сайн дурын бүтээлч ажлыг санаачлан  аймгийн ИТХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо,“Эрч хүч” ОНӨҮГ, Хөдөө аж ахуйн мал үржлийн тасгийн хамт олонтой хамтран Эрдэнэбүрэн сумын Шураг багийн малчин Н.Олонбаярын хотонд нэг өдрийг өдөр тутмын ажилд нь туслаж өнгөрүүллээ. 
Малчин Н.Олонбаярынх аймгийн төвөөс 45км, сумын төвөөс 22 км зайд орших Хагийн хонлой гэх газар хаваржиж, мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж буй сумын сайн малчин. Энэ хавар 350 гаруй төл хүлээн авах юм байна.  Төл хүлээн авах үеэр хүн хүч дутагддаг учир хүү О.Батбаатар, О.Болдбаатар нарыгаа хичээлээс нь чөлөө авхуулсан хэмээн ярьж байна. Энэхүү ажлын хүрээнд дээрх байгууллагаас малын нэмнээ, төл хүлээн авах уут, малын тэжээл, хүнсний зүйл өгснөөс гадна өвсний хашаа барьж, малын хашаанд ариутгал хийжээ. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд энэхүү сайн дурын бүтээлч ажлаас санаа авч олон малчидад их ажлын үед тус дэм  болоосой хэмээн Аймгийн ИТХ-н Ажлын албанаас уриалж  байна.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ-ИЙГ 1998 ОНД БАТАЛСАН БӨГӨӨД ЦАГААТГУУЛАХ ТУХАЙ ГОМДЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР ДУУСГАВАР БОЛСОН. ИЙМД ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БУЙ ЭСЭХ ТАЛААР САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

санал өгсөн: 13
9 / 69%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
4 / 31%